16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам эхний өдөр Монгол кино үзвэрийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Хангарьд” шагнал гардуулах ёслол боллоо.
Монгол Улсын Hulegu pictures, БНСУ-ын Kortop Media-ийн хамтын бүтээл болох “Өмнөдийг зорих замд” шилдэг киноны шагнал хүртсэн бол шилдэг найруулагчаар С.Баттулга шалгарчээ. Түүнчлэн БНСУ-ын уран бүтээлч Жон Жунг Ү шилдэг туслах дүр, И Ги Жүн шилдэг хөгжмийн найруулгын шагнал хүртлээ.
Наадмын уламжлал ёсоор "Хангарьд" монгол киноны уралдааны хэсэгт "Шилдэг жүжигчин", "Шилдэг найруулагч", "Шилдэг зохиолч", "Шилдэг дууны найруулагч"-ыг шалгаруулдаг.
Үүнд,
“Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ жил аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд 16 дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол кино үзвэрүүд "Тэнгис", "Өргөө 3", "Cinema Next" кино театруудаар гарах юм. Нийт зургаан өдрийн турш 25 улсын 24 бүтээл үзэгчдийн хүртээл болно. Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киногоор найруулагч Б. Баатарын “Гажуудал” сонгогдсон.
Харин Монголын сор уран бүтээлчдийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, тэдний бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад дахин өргөн дэлгэцээр үзэх боломжийг олгодог энэ хэсэгт “Тань руу нүүж явна”, “Сүүдэр” кинонуудыг сонгожээ.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334