• Comments 0
  • 2025-11-25
  • 81
  • 0

Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэнд болон Боловсролын яамны төлөөлөлтэй уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр арванхоёрдугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэх “Өндөр эрсдэлтэй” гэж гарсныг ЭМЯ танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх санал гаргажээ. Харин Боловсролын яам уг саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.

Арванхоёрдугаар сарын 01-нээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ гэсэн П.Наранбаяр сайдын асуултад ЭМЯ баталгаа өгч чадахгүй байна.

Талуудын мэдээллийг сонссоны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх түвшинд хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй улам нэмэгдвэл ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо. Цахимд шилжүүлсэн тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарахыг сануулав. Мөн ханиад хүрсний улмаас хичээлдээ явж чадахгүй байгаа хүүхдүүдэд цахимаар хичээлээ хийх боломжоор хангахыг даалгалаа.

Хүүхдүүд гэрээсээ хичээлээ үзэхэд интернэтийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч ажиллахыг ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг чиглэл болгов.

Иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруул. Зөвлөгөө өгөх, цахимаар цаг авах нээлттэй утас ажиллуулах хэрэгтэй. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг Ерөнхий сайд Г.Занданшатар ЭМЯ-ныханд онцгойлон санууллаа.

 

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334