“Бүүвэй”, “Шар гэгээ” “Мөрч” зэрэг кинонуудаараа олон нийтийн талархлыг хүлээсэн “Аранжин” пикчерсийн жүжигчин Л.Жижжалам нэгэн ярилцлагадаа “Он гараад дуулиант томоохон уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзана” хэмээн хэлж байсан нь “Задлаагүй захиа” уран сайхны кино байжээ.
Тэрбээр “Шар гэгээ” киноны Хоролгаравын дүрээр “Улаанбаатар олон улсын кино наадам”-аас “Шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд шалгарч байсан. Түүний ажилласан “Шар гэгээ” кино нээсэн даруйдаа чансаагаараа IPTV-д тэргүүлж хамгийн их үзэлттэй киногоор олон сарын турш нэрлэгдэж байв.
Жүжигчин Л.Жижжаламын дараагийн уран бүтээл болох “Задлаагүй захиа” киноны зохиолыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн гэнэ.
Киноны ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр, ерөнхий зураглаачаар Г.Гүенбаатар нар ажиллажээ.
2026 онд заавал үзэх киногоор нэрлэгдэж, өндөр хүлээлт үүсгээд байгаа Аранжин пикчерсын “Задлаагүй захиа”-ны цаадах нууцыг үзэгч та бүхэн нэгдүгээр сарын 15-аас эхлэн бүх кино театруудаар хүлээн авч үзэх боломжтой.

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334