• Comments 0
  • 2026-02-10
  • 1153
  • 0

ТӨМӨР ЗАМ ДАГУУХ ЭЛСНИЙ НҮҮДЛИЙГ СААРУУЛАХ БИОТЕХНОЛОГИЙН СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЛАА

Өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Т.Адъяадолгороор ахлуулсан мэргэжилтнүүд төмөр зам дагуух “Цөлжилт, газрын доройтол, элсний нүүдлийг сааруулах биотехнологийн туршилт судалгаа”-ны талаар танилцуулга хийлээ.

Говийн бүсэд байрлах “Тавантолгой–Зүүнбаян” чиглэлийн төмөр замын зарим хэсэгт элсний нүүдэл эрчимтэй явагддаг бөгөөд үүний улмаас зүтгүүр зогсох, эвдрэл гэмтэл нэмэгдэх, ашиглалтын хугацаа богиносох, элсийг гараар цэвэрлэх шаардлага үүсэх, аюулгүй ажиллагааны нөхцөл алдагдах, улмаар борлуулалтын төлөвлөгөө тасалдах, үр ашиггүй зардал өсөх зэрэг хүндрэлүүд тулгарч байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын даланд хуримтлагддаг элсний нүүдлийг зогсоох, хөрсжүүлж ногоон зурвас байгуулах” ажлын хэсэг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, элсний нүүдлийг сааруулахад чиглэсэн биотехнологийн туршилт судалгааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334