• Comments 0
  • 2026-05-13
  • 924
  • 0

БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй “Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт” чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.

Доод бүтцийн ажил

Төслийн II үе шат болох ПК87+850–102+850 хэсэгт гүйцэтгэгч байгууллагууд түр зам, талбайн гарц байгуулах, хөрс хуулалт, ухмал, далангийн ажлыг хийж байна. Инженерийн зураг төслийн дагуу ухмалын хажуу налууг 1:1.5 харьцаатай, 8 метр өндөр, 4 метр тавцантайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар төлөвлөжээ.

Дээд бүтцийн ажил

ПК7+000–ПК16+200 хэсэгт бетон дэр угсралтын ажил үргэлжилж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН нийт 75 вагон буюу 3,375 м³ хайрга татан авчирснаас 691 м³ балласт буулгажээ.

Мөн нийт 4,066 м³ чулуу бутлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба 540 м³ балласт үйлдвэрлэн бэлтгээд байна.

Дам нуруут гүүрийн ажил

ПК43, ПК66, ПК68 дахь гүүрийн байгууламжуудад тулгуурын буцаан дүүргэлт, диафрагмын арматурчлал, хэв хашмал угсралт, хүчитгэсэн хавтан цутгалт, газар хөдлөлтийн дампер суурилуулалт болон налуугийн бэхэлгээний ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.

Бараа материал татан авалт

Төслийн хүрээнд “Улаанбаатар БҮК” ХХК-аас нийлүүлэхээр төлөвлөсөн 128,610 ширхэг дэрнээс 90,064 ширхэгийг хүлээн аваад байна. Эдгээрийг Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ашиглаж байна.

 

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334