Нийслэлээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
НЗД-ын орлогч А.Амартүвшин “Монгол Улсад бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн 20 хувийг хоол боловсруулах замын хавдар эзэлж байна. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж үзэхэд хоол боловсруулах эрхтний хавдрын ихэнх буюу 80-85 хувь нь хеликобактерийн шалтгаантай байна. Хеликобактер үрэвсэл, шарх, хавдрын шалтгаан болдог юм байна. Мэргэжил, боловсрол эзэмшээд ажлын гараагаа эхлэх насандаа залуучууд энэ төрлийн хавдраар өвдөх нь нэмэгдэж байна. Өвчнийг хүндэрсэн хойно нь илрүүлэх бус урьдчилан сэргийлж, эрүүл иргэнийг бий болгоход багаас нь анхаарах нь чухал юм. Тиймээс сургууль, цэцэрлэгээс үүнийг эхлэх ёстой.
Эхний ээлжид бид сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болгох зорилт тавьсан. Ингэхдээ сургууль, цэцэрлэгээр явж хеликобактерийн шинжилгээг НЭМГ-аас авна. Дараа нь сургууль, цэцэрлэгүүд дээр ариутгал хийдэг болно. Гэхдээ ахуйн орчинд энэ халдварын тархалтыг мөн хянах ёстой гэдгийг анхаарах нь зүйтэй. Хоол боловсруулах замын өвчингүй, эрүүл хүүхдүүдийг бий болгоход нийслэл анхаарч ажиллана” гэлээ.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334