Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, Тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Баянзул нар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв оффист ажиллаж, компанийн удирдлага болон удирдах албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун компанийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн, ололт амжилт, 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төсөл, хөтөлбөрүүд мөн санхүүгийн гүйцэтгэл, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгөв.
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай салбарын бодлого, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах, ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж, зарим үүрэг даалгаврыг өглөө.
Тэрээр өнгөрсөн Бямба гаригт “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн явцтай газар дээр нь танилцаад байсан юм.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334