• Comments 0
  • 2025-11-14
  • 220
  • 0

Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөрт 10,000 гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

Монгол Улсын Засгийн газраас 2023 онд баталсан 437 дугаар тогтоолоор мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” хэмээн зарлаж, түүнийг дотоод болон олон улсын хэмжээнд сурталчлан таниулах бодлого хэрэгжиж байна.

Энэхүү бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай баавгайг хамгаалах цогц ажил” улсын хэмжээнд үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд уг цогц ажлын хамгийн чухал чиглэлүүдийн нэг бол хүүхэд, залуусын боловсролоор дамжуулан мазаалайг таниулах, хамгаалах хандлагыг төлөвшүүлэх хөтөлбөр юм.

Тэгвэл өнөөдөр /2025.11.14/ “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрт хамрагдсан Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд зохион байгуулагдлаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Байгалийн түүхийн музей, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ болон байгаль орчин, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны үр дүнд “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” сургалт, үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, нийслэлийн 20 гаруй сургуулийн, Техник технологийн политехник коллежийн нийт 10,000 гаруй суралцагчийг хамруулав.

Хөтөлбөрийн хүрээнд музейн боловсролд суурилсан музейн өмнөх – музей дэх – музейн дараах гурван үе шаттай сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулсан таван түвшний сургалтын хөтөлбөр, багшийн зөвлөмж, суралцагчийн хөтөч гарын авлага боловсруулан түгээжээ.

Энэ нь боловсрол болон музейн орчныг уялдуулсан цогц арга зүйгээр хүүхэд, залуусыг мазаалай баавгайн экосистемийн ач холбогдол, биологийн олон янз байдлын үнэт зүйлд танин мэдүүлэхэд чиглэсэн юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам цаашид энэхүү хөтөлбөрийг улс орон даяар үе шаттай өргөжүүлж, бүх аймаг, сумын сургуулийн хүүхдүүдийг хамруулах зорилт тавиад байна. Мазаалай баавгай бол Монголын биологийн олон янз байдлын бэлгэдэл бөгөөд түүнийг хамгаалах үйлсэд хүүхэд бүрийн оролцоо чухал гэдгийг салбарын сайд тэмдэглэв.

 

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334