Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс, ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Уг баримт бичгийн 3.6.37 дахь заалтад Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгой бүлэг ордоос Даланзадгад хот чиглэлд төмөр зам барих зорилтыг тусгасан байдаг.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Даланзадгад сумыг Тавантолгой–Гашуунсухайт хилийн боомтын чиглэлийн төмөр замтай холбох суурь дэд бүтцийг бүрдүүлэх, мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой бүлэг ордоос Даланзадгад сум чиглэлийн төмөр замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах чиглэлээр ажиллахаар болов.
Төслийг хэрэгжүүлснээр төмөр зам дагасан логистикийн төвүүд, авто замын сүлжээ, худалдаа, үйлдвэрлэлийн шинэ боломжууд бий болохоос гадна иргэд, аж ахуйн нэгжийн ачаа тээврийн зардлыг бууруулах, экспорт, импортын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334