“Амгалан дэлхий” ТББ, Bpress.mn мэдээллийн сайт хамтран мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг дэмжих зорилгоор “Мэргэжилтэй Монгол” хөтөлбөрийг санаачлан тавдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.
Мэргэжлийн болон техникийн боловсрол олгогч сургуулиуд олон талаар шинэчлэгдэн хөгжиж хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан сургалтын хөтөлбөртэй, орчин цагийн үйлдвэрлэлд нийцсэн техник бааз суурьтай, үйлдвэрлэл дээр дадлагаа хийдэг, ажил олгогчтойгоо хамтарч, харилцан уялдаатай ажилладаг, зах зээлд өрсөлдөх, технологид дасан зохицох ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.
Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд нийт 70 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид 41500 гаруй оюутан залуус мэргэжил ур чадвар эзэмшин суралцаж байгаа мэдээ байна.
“Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам “Коллежууд нь их дээд сургуульд суралцан төгсөхөөс хоёр дахин бага хугацаанд мэргэжил, ур чадвар эзэмшүүлдэг, сургалтын төлбөрийг чөлөөлсөн, суралцагчид сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг авдаг гээд давуу тал, боломжууд олон.
Гэвч албан мэдээгээр 9 дүгээр анги төгсөгчдийн 20 хүрэхгүй хувь нь, 12 дугаар анги төгсөгчдийн дөнгөж 8 орчим хувь нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд дэвшин суралцаж байна. Энэ бол мэргэжлийн боловсрол олгогч коллежуудын талаарх мэдээлэл бага, хэрэглэгчдэдээ хүрдэггүйтэй холбоотой гэж талууд үзэж байгаа юм. Тиймээс “Амгалан дэлхий” ТББ мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийг дэмжин, сургалтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, бүрэн, бүрэн дунд боловсрол эзэмшигчдийн мэргэжил, ур чадвар эзэмших сонголтод нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сурталчилгаа мэдээллийн хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийг цаашид хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.” гэлээ.
Энэ онд “Мэргэжилтэй Монгол” хөтөлбөр нь мэдээлэл сурталчилгаа нь дээр зөвлөн туслах, контент бүтээгдэхүүнийг 2-3 дахин хямд үнээр гүйцэтгэх зэргээр дэмжиж байна.
Хөтөлбөрт Монгол-Солонгосын Политехник коллеж, Төв аймгийн Эрдэнэ, Заамар Политехник коллеж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа Политехник коллеж, Техник Технологийн Политехник коллежууд хамрагдаад байна.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334