• Comments 0
  • 2026-01-14
  • 140
  • 0

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчид клубээс сэтгүүлчдийг чадавхжуулах 2026 оны анхны сургалтаа эхэллээ

Сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, хөгжлийн сэтгүүл зүйн зарчимд тулгуурласан, нийгмийн эерэг өөрчлөлтөд чиглэсэн контент бүтээх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Хөгжлийн сэтгүүл зүй, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэдээлэл боловсруулах нь” сэдэвт сургалт эхэллээ.

"Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клуб, Монголын Эмнести Интернэшнлийн хамтран зохион байгуулж буй сургалтад МОНЦАМЭ, МҮОНР, "Зууны мэдээ" сонин, Unuudur.mn, Бпресс.мн, Record.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт сэтгүүлчдийн 20-иод төлөөлөл хамрагдлаа. 

Сургалтыг МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн багш, доктор Ч.Энхбат эрхэлж, "Зууны мэдээ"сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр, Бпресс.мн сайтын ерөнхий редактор Б.Будхүү нар "Хүний эрх ба  Хүндээ ээлтэй хот 2025" сайн бүтээлийн уралдаанд тэргүүлж, удаалсан бүтээлүүдээр жишээлэн өөр өөрийн туршлагаа хуваалцав.

"Хөгжлийн сэтгүүл зүй нь иргэдийн, хэсэг бүлгийнхний санал бодол, асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шийдвэр гаргагчдад хүргэх, "доороос дээш" чиглэсэн мэдээллийн харилцааны хэлбэр. Сэтгүүлч хөгжлийн тухай бичихдээ бэрхшээл тоочих байдлаар сөрөг шүүмжлэл өрнүүлэхээс илүү асуудлыг шийдэх эерэг боломж, арга замын тухай ажил хэрэгч санал дэвшүүлэх юм. Өөрөөр хэлбэл бүтээлдээ ихэвчлэн асуудлыг шийдвэрлэх арга замыг олж санал болгодог" онцлогтойг доктор Ч.Энхбат онцлоод хөгжлийн сэтгүүл зүйн бүтээл хэрхэн бэлтгэх, бичих тухай суурь мэдлэг ойлголтыг өгч, харилцан ярилцсан юм.

Мөн "Галлачхаад битгий март" гэсэн зарчмаар гэнэт шуугиан тарьсан мэдээлэл цацчихаад орхилгүй, үргэлжлүүлэн хөөн сурвалжилж, үр дүн гаргаж албан ёсоор дуусгаж байх ёстойг ч зөвлөв.   

Сургалтад хамрагдсан залуу сэтгүүлчид хөгжлийн сэтгүүл зүйн чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэх, дагнан ажиллах сонирхол төрж байгаагаа  сургалтын үеэр мэдэгдээд цаашид үргэлжлүүлэн практик дадлагатай хослуулсан суралцах хүсэлтээ илэрхийллээ.  

"Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клуб, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Эмнести Интернэшнлийн хамтран зохион байгуулсан “Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот 2025” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдааны шүүгчдийн санал зөвлөмж, сэтгүүлчдийн хүсэлтээр тус цуврал сургалтыг энэ оны эхний улиралд зохион байгуулж байна. Мэдээлэл, тоо баримт, статистик, дата сан ашиглан баримтад тулгуурласан сэтгүүл зүй, хиймэл оюунд суурилсан сэтгүүл зүйн сургалтууд авахыг сэтгүүлчид санал болгож буйг бид дэмжиж байна" гэж клубийн ерөнхий зохицуулагч, сэтгүүлч Д.Даваадулам мэдэгдлээ.

 

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334