Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан,
-Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах,
-Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх болон малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах,
-Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах,
-Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, хүнсний ногооны механикжуулалт, хадгалалтын нөхцөлийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн уялдааг хангасан цогц бодлогыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд тус салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл улсын хэмжээнд 90 орчим хувьтай байна.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334