• Comments 0
  • 2025-03-30
  • 672
  • 0

“Амьдрахуй” постдрамын жүжгийн хаалтын гурван удаагийн тоглолт үлдлээ

“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгохоор зэхээд байгаа юм. Үүний эхлэл болгож Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгээ Тусгаар тогтнолын ордны Их танхимд толилуулж буй.

Тэгвэл эл уран бүтээлийн хаалтын тоглолтууд эхэллээ. Тодруулбал, “Амьдрахуй” жүжгийг ирэх дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл гуравхан удаа тоглоод хаах юм. Ташрамд дурдахад, “Амьдрахуй” постдрамын жүжиг нь өнгөрсөн онд нийт 15 мянган үзэгчид хүрч, театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн уран бүтээл юм.

Энэхүү уран бүтээлийг ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Кызыл хотын үндэсний их театр олон улсын франчайз эрхээр худалдан аваад буй.

Мөн сонирхуулахад, “Орфей” театрын уран бүтээлчид энэ онд “Амьдрахуй” жүжгээ дэлгэцийн уран бүтээл болгохоор төлөвлөжээ.

 

 

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334