• Comments 0
  • 2025-08-15
  • 285
  • 0

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Чингис хаан музейд өөрсдийн булантай боллоо

Чингис хаан Үндэсний музей Монгол бахархлын танхимдаа нь хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Гиннесийн дээд амжилт үзүүлсэн Монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн билээ.

Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, Монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Гиннесийн  амжилт”-д бүртгэгдсэнийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д үзмэрүүд болгон төрсөн эгч дүүс болох Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хандивласан.

Музейн хамгийн хүндтэй танхимд өөрсдийн гаргасан гайхамшигт амжилтынхаа үзмэрүүдийг тавьсанд нь Чингис хаан Үндэсний музейн удирдлагууд талархлаа илэрхийлэн хүндэтгэн хүлээн авч уулзаж, дурсгалын зүйлс гардууллаа.

Энэ үеэр МУГТ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Оюун ухааны спортын төлөөлөл болж, ой тогтоолтын спортод гаргасан амжилтыг Монголын төр засгаас үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг хүртээд удаагүй байна. Үүнтэй зэрэгцээд өөрсдийн гаргасан амжилтын дээжсээс Чингис хаан Үндэсний музейн  Монгол бахархлын танхимд дурсгал болгон өгсөн нь маш сайхан үнэ цэнтэй үйл явдал болж үеийн үед дурсагдах болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашдаа амжилтаа ахиулж Монголын улсынхаа нэрийг дуурсгах болно” хэмээв.

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334