АНУ-ын “Thomson Reuters” агентлагийн уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүлч, найруулагч Д.Дэлгэрзаяа “Хүслийн хязгаар” (Herders at the Edge) баримтат кино бүтээлээрээ уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг хөндсөн дэлхийн нэр хүндтэй кино наадмуудад шалгараад байна.
Тус бүтээл энэ оны зургаадугаар сард Италийн Виллановафорру хотод болсон “Life After Oil” олон улсын кино наадмын “Богино хэмжээний байгаль орчны шилдэг кино” төрөлд тэргүүлж, шүүгчдийн зүгээс “Дэлхий дахинд сэрэмжлүүлэг болох бүтээл” хэмээн үнэлэгджээ.

Энэхүү кино нь Монголын малчдын амьдралд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг бодит түүхээр харуулсан бөгөөд Б.Амарсайхан, Б.Жанцанноров, Л.Мөнхтуяа болон тэдний гэр бүлийн ахуй амьдралыг баримтжуулсан байна.
Мөн “Хүслийн хязгаар” баримтат кино нь ирэх есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотын “Regal Essex Crossing” кино театрт болох, уур амьсгалын өөрчлөлтийн сэдэвт хамгийн том арга хэмжээ болох “Climate Film Festival”-д дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 450 гаруй бүтээлээс шалгарч, “Шилдэг залуу найруулагч” төрөлд нэр дэвшээд байна.
Д.Дэлгэрзаяа нь 2024 онд “Пулитцер” төвийн тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос анх удаа шалгарч, өнөөгийн малчин өрхийн амьдралын түүхээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг дэлхий дахинд хүргэх зорилгоор энэхүү бүтээлээ туурвисан юм. Тэрбээр Вашингтоны их сургуулийг байгаль орчин судлал, эдийн засгийн хос мэргэжлээр, Йелийн их сургуулийг байгаль орчны менежментээр төгссөн бөгөөд өдгөө “Thomson Reuters” агентлагт эрэн сурвалжлах өгөгдлийн сэтгүүл зүйн чиглэлээр Нью-Йорк хотод ажиллаж байгаа залуу уран бүтээлч юм.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334