Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Тэмцээний зохион байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров “Бид хоёр жилийн хугацаанд дүрмээ боловсруулж, 2024 оны наймдугаар сард Вьетнам улсад болсон олон улсын тэмцээн дээр танилцуулсан. Бүтэн жилийн хугацаанд оюутнууд бэлтгэлээ хийж, үндэсний тэмцээндээ амжилттай оролцож, шалгарсан багууд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа. Олон улсын тэмцээнд 13 орны 14 баг оролцохоор ирсэн. Зохион байгуулагч улс давуу эрхтэйгээр хоёр баг оролцуулдаг. Энэ тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд эх орноо төлөөлж оролцоно.
“Робокон” тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнамд болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан.
Харин энэ жилийн хувьд дэлхий дахинд оюутан залуучуудын сонирхлыг маш их татаж байгаа сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаа. Тухайлбал, хоёр роботод стандарт сагсны шалыг бодвол арай бага буюу 15х8 харьцаатай, сагсны шийдийн өндөр нь 2м 43 см болгосон. Улаан, хөх талын багууд талбай дээр сагсан бөмбөгийн дүрмээр тоглоно.
“Робокон” нь тэмцээн юм шиг боловч хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн боловсролыг сурталчлах чухал ажил байдаг.
Маргааш буюу 2025 оны наймдугаар 23-нд “Аса Арена”-д роботуудаа туршина. Үндсэн тэмцээн Ням гарагт “Аса Арена”-д үнэ төлбөргүй болно.
Тэмцээний шүүгчийн зөвлөл таван хүний бүрэлдэхүүнтэй. Монгол Улсаас хоёр, Япон улсаас нэг, Вьетнам улсаас нэг, Хонконгоос нэг хүн байгаа. Харин талбайн шүүгч 12 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Монгол Улсаас 10, Япон улсаас нэг, Хонконгоос нэг хүн гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана. “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч “Энгийнийг ухаалгаар” уриатай Мобиком оролцож байгаа” гэдгийг онцолсон юм.

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээний шүүгчдийн зөвлөлийн тэргүүн, доктор Ө.Батбаяр “Робокон тэмцээний нэг онцлогтой зүйл нь жил бүр дүрмээ шинээр боловсруулж, шинэ дүрэм оюутнуудад танилцуулдаг. Тухайн дүрмийг зохион байгуулагч орон өөрсдөө санаачилж боловсруулдаг. Өнгөрсөн жилүүдэд улс орнууд өөрийнхөө түүх соёл, уламжлалт тоглоом наадгайд суурилж хийдэг уламжлалтай байсан. Энэ жилийн дүрмийг арай шинэлгээр боловсруулсан. Оюутнууд робот хийхээс гадна эсрэг багийнхаа роботын эсрэг тоглоно.” гэсэн юм.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334