
Монгол Улсын Ерөнхий сайд “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн системийн үйл ажиллагааг 2025 оны наймдугаар сарын 25-ны өдрийн дотор эхлүүлэх”-ийг үүрэг болгосны дагуу Улаанбаатар хот болоод орон нутгийн 150 албан хаагч цугларч уг системийг ажиллуулах эхний боловсон хүчин болж бэлтгэгдэж буй нь энэ юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:Монгол Улс “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогодоо Цахим Монгол болохоор тусгасан. Цахимжиж, дижитал шилжилтийг бий болгоно гэдэг нь бүх удирдлагын шийдвэр гаргалтын түвшинд ч тэр, жирийн нэг хөрөнгө хариуцсан нягтлангийн хувьд ч тэр аливаа зүйл нэг хүнээс шалтгаалахгүйгээр мэдээллийн бааз үүсээд явах боломжийг бий болгож байна гэсэн үг.
Бид өмнө нь орон нутгийн өмчийн системийг аймаг аймгаар хийхээр төлөвлөж байсныг болиулж Монгол Улс нэгдсэн нэг улс болохын хувьд олон салангид бүтцээс татгалзаж нэгдсэн нэг системд нэвтэрч бүх мэдээллийг авдаг болсноороо нэг төрлийн хэмнэлтийг хийгээд байна.

Astvision компанийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх:Татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө бүртгэл болон үйл ажиллагаа нь илүү ил тод, хурдан шуурхай болох, ялангуяа энэ чиглэлд ажиллаж байгаа хүмүүс маань дижитал шилжилтийн ач холбогдлыг өдөр тутамдаа мэдрэх ач холбогдолтой.
Төрийн ордон нь Төр засгийн үйлчилгээ эрхлэх газарт бүртгэлтэй өмч юм гэдгээс эхлэн эхний ээлжинд дараах мэдээллүүд олон нийтэд нээлттэй болно.
•Барилгын мэдээлэл
•Төрийн болон орон нутгийн өмчит газрын мэдээлэл
•Тээврийн хэрэгслийн мэдээлэл
•Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл
•Цаашлаад компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, тухайн компани ямар зорилго, зорилттой ажиллаж байгааг зэрэг мэдээллүүд үе шаттайгаар орж байна.

Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Эрдэнэчимэг: Би төрийн албанд 25 дахь жилдээ ажиллаж байна. Нэгдсэн систем ашиглалтад орсноор төрийн болон орон нутгийн төрийн өмчийн компанийн талаарх мэдээлэл, иргэдийн хамгийн их сонирхон унших төлөөлөн удирдах зөвлөлийн талаарх мэдээлэл нээлттэй болно. Компанийн ашигт ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлтүүд нээлттэй болно. Мөн хөрөнгийн тухай мэдээлэл бодитоор, зураг хөрөгтэйгөө гарч ирнэ. Бид сургалтын дараа өөр өөрсдийн аймагтаа орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийнхээ түвшинд сургалтаа зохион байгуулаад 2025 оны есдүгээр сарын 20 гэхэд гэхэд программынхаа бэлтгэл ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ёстой.
Эх сурвалж:https://www.vip76.mn/content/103049
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334