• Comments 0
  • 2025-10-28
  • 93
  • 0

“Орфей” театр “Гэм зэм” жүжгээ дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохиож байна.
Өнгөрсөн хугацаанд тус театрынхан Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам төрлөөр, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг театрын урлагт дурлагсдад толилуулж байв.


2025 онд тус театрынхан өнгөрсөн хугацаанд толилуулсан уран бүтээлүүдээсээ сорчлон үзэгчдэд дахин хүргэж буй.
Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард “Амьдрахуй”, дөрөвдүгээр сард “1984” жүжгүүдээ дахин тоглосон.
Тэгвэл энэ удаа “Гэм зэм” жүжгээ арваннэгдүгээр сарын 20-23-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд тоглох гэж байна.
“Гэм зэм” постдрамын жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс худалдан авах боломжтой.

 

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334