• Comments 0
  • 2025-08-15
  • 115
  • 0

“Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ

“Монголын төмөр зам” ТӨХК-аас төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “ДАБЛЬФИШ” төмөр замын мэргэжлийн боловсролын сургуультай хамтран богино хугацааны түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ.

Энэ сургалтын хүрээнд замчин, вагон үзэгч засварчин, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч гэсэн ангиудад нийт 40 гаруй сурагчдыг орон нутгаас буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгаас сургаж төгсгөх юм.

“Монголын төмөр зам” ТӨХК нь “ДАБЛЬФИШ” ХХК-тай 2020 оноос хойш хамтран ажиллаж төмөр замын мэргэжлийн 1000 гаран боловсон хүчин бэлтгээд байна.

Энэ удаагийн сургалт нь Цогтцэций өртөөнд байрлан явагдаж онол, практикийг хосолсон байдлаар зохион байгуулагдаж байгаагаараа боллоо.

Энэхүү арга хэмжээний нээлтэнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Л.Эрдэнэбаатар, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ганхөлөг, Зангилааны дарга Ц.Санжаа, Захиргаа хүний нөөц, орон нутаг хариуцсан менежер Г.Бацмаа, Цогтцэций өртөөний дарга Г.Мөнхдөл, Дабльфиш сургалтын төвийн багш Д.Мөнхжаргал, Д.Амгаланбаатар нар оролцлоо.

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334