Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өчигдөр /2025.10.22/ Үндэсний статистикийн хорооны төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн шинэ цахим системтэй Үндэсний статистикийн хорооны цахим систем хэрхэн мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай асуудлыг авч хэлэлцэв.
Үндэсний статистикийн хорооны даргын 2009 оны 01/178, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/33 тушаал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 373 дугаар тогтоолоор баталсан статистикийн ТӨ, ТӨХ маягтуудыг 2026 онд болох Улсын үзлэг тооллогын ажилтай уялдуулан шинэчлэх асуудал дээр харилцан санал солилцож маягтаа шинэчлэх зэрэг дээр санал нэгдсэн юм.
Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны А-1/634 албан бичгээр төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн ангиллын кодчиллыг шинэчлэх, олон улсын бараа ажил үйлчилгээний ангиллыг нэвтрүүлэх асуудлыг Үндэсний статистикийн хороонд хүргүүлсний дагуу мэдээлэл солилцож шийдэл гаргаж ажиллаа. Уулзалтад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар шинэ системийн бүтэц, ангиллын тухай танилцуулж мэргэжилтэн М.Баярмаа, мэдээлэл технологийн албаны дарга Т.Мөнхбаяр нарын төлөөлөл оролцов.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334