Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “НҮБ-ын долоо хоног” арга хэмжээ Улаанбаатар хотод аравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд салбар бүрийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
“НҮБ-ын долоо хоног” арга хэмжээний дөрөв дэх өдөр буюу маргааш /2025.10.23/-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын байранд “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас зохион байгуулж буй “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон орон нутгийн төлөөллүүд оролцох юм.
“Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн зөвлөх В.Энхболд “Бэлчээр, нүүдлийн мал аж ахуй” эрхлэгчдийн Олон Улсын жил-Монгол Улсын Засгийн газрын баримтлах зарчим”,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр “Монгол Улсын газар ашиглалтын бодлогын шинэчлэл”,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газрын мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл “Бэлчээрийн фото мониторингийн үр дүнгийн хэрэглээ, ач холбогдол” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334