• Comments 0
  • 2025-08-21
  • 193
  • 0

“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театр байрлаж байсан “Од театр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны нийслэлийн Засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн "Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай" 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн газрын хэмжээг хүчингүй болгож, 3595 ам.метр талбайг 2054 ам.метр болгож өөрчиллөө.

Ингэснээр “Ард” кино театрын урд талын ногоон байгууламж бүхий талбай нийтийн эзэмшилд шилжинэ. Уг өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын наймдугаар сарын 19-ний өдрийн захирамжаар шийдэв. Уг захирамж гарсантай холбогдуулан “Од театр" ХХК-д зохих журмын дагуу мэдэгдэж, мэдээллийн санд зохих өөрчлөлт оруулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334