“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа 7 хоногийн турш зохион байгуулагдлаа.
Энэ жилийн намрын ургац, шинэ бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 200 гаруй тариаланч, хоршоологч болон 300 гаруй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцсон. Улмаар нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэдэг урьдчилсан мэдээ гарсан байна. Өнгөрсөн 2024 оны “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр 1.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн дүн мэдээ бий.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэх “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээнд аймаг орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчид бүсчилсэн зохион байгуулалттайгаар оролцлоо. Хэрэглэгчдийн хувьд 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, чанартай, шинэ бүтээгдэхүүнтэй танилцах хүсэн хүлээдэг намрын баяр бол, үйлдвэрлэгчдийн хувьд эрүүл чанартай хүнсээр хүн ардаа хангах, хэрэглэгчидтэйгээ холбогдох, нутаг орныхоо бүтээлч, хөдөлмөрч иргэдийг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцож хамтын ажиллагаагаа хөгжүүлдэг уулзалтын талбар нэгэнт болжээ” хэмээн тодотгосон юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, бүсийн шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулаа.
Газар тариалангийн салбарын шилдгээр:
Хүнсний үйлдвэрлэлийн салбарын шилдгээр:
Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын шилдгээр:
Бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр:
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334