Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор “Төмөр замчдын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ дагуу “Монголын Төмөр Зам” ТӨХК нь 2025 оны “Төмөр замчдын өдөр”-ийг тохиолдуулан ажилтан, албан хаагчдад чиглэсэн цогц үйл ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 01 дүгээр албан даалгаварт тусгагдсан сахилга хариуцлагыг өндөржүүлэх, төсвийн хэмнэлтийн горимыг сахих зорилттой уялдаж байгаагаараа онцлог юм.
Төлөвлөсөн арга хэмжээнүүд нь дараах үндсэн чиглэлүүдтэй байна:
Орон сууцны зээлийн хөтөлбөр – Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Инновацын уралдаан – Шинэ санаа, шилдэг төслийг дэмжих зорилгоор ажилтнуудын дунд уралдаан зарлаж, шалгарсан газар, хэлтэс болон ажилтныг урамшуулна.
“Чадварлаг хамт олон–2025” спортын наадам – Ёс зүй, бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран энэхүү спортын арга хэмжээг зохион байгуулах удирдамжийг баталсан байна.
Эдгээр үйл ажиллагаа нь ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлж, байгууллагын соёлыг бэхжүүлэх, хамт олны уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн бодит алхмууд болох юм.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334