• Comments 0
  • 2025-08-01
  • 158
  • 0

Бизнес эрхлэгчдэд саад учруулж байгаа хуулиас давсан журмуудыг цэгцэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр \2025.08.01\ хуралдав.

Хуралдаанаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас ГЕГ-т хийсэн шалгалтын эхний үр дүнг танилцуулав. Шалгалтын үр дүнд хуулиас давсан журмууд үйлчилж байгааг онцоллоо.

Жишээлбэл:

Гаалийн тухай хуулийн 27.8-д “Мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн бичиг баримтыг эх хувьд тооцож болно.” гэж заасан. Гэтэл журамд тээвэрлэгч болон мэдүүлэгчээс бичиг баримтыг цаасаар авч байгаа нь хуулийн заалттай зөрчилдөж байна.

Журмын 5.11-т “Гаалийн хяналт, шалгалт хариуцсан  улсын ахлах байцаагч өөрийн мэдрэмжид үндэслэн хяналтын улбар шар төлөвийг улаан төлөвт шилжүүлж болно.” гэж заасан нь хуулиас давсан зохицуулалттай байна.

Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлд гаалийн улсын байцаагчийн эрх үүргийг заасан. Харин журамд гаалийн байцаагч, гаалийн ахлах байцаагчийн эрх үүргийг тус тусад нь үйлдэл хийх эрх олгосон байна.

Энэ үеэр Тэргүүн шадар сайд Н.Учрал ” Хүнд суртал, давхар хяналт, ил тод бус байдлыг халж, бизнес эрхлэгчдээ дэмжих нь ажлын хэсгийн гол зорилго. Энэ хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, бизнес эрхлэгчдэд дарамт учруулахгүй байх ёстой ” гэж онцоллоо.

Хуралдааны үр дүнд:

– Гаалийн улсын ахлах байцаагчдад хуульд байхгүй давуу эрх олгож, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлийг таслан зогсоох

– Гаалийн хяналтын төлөвийг дур мэдэн өөрчилж, дахин шалгалт хийдэг байдлыг халж, хуулийн дагуу явуулах

– Гаалийн баримт бичгийг шивэх, гарын үсэг цуглуулдаг цахимжуулах зэрэг арга хэмжээг авахаар боллоо.

Дээрх ажлуудыг 2025 оны 8-р сарын 31-ний дотор хэрэгжүүлж, холбогдох журмыг шинэчлэхийг, мөн Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтуудад ажиллаж шаардлагатай хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэхийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал үүрэг болголоо.

 

 

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334