• Comments 0
  • 2025-08-06
  • 363
  • 0

Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниудын чиг үүргийн давхардал, орон тооны асуудлуудыг анхаарч ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.08.06/ боллоо.Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанд Төрийн өмчит компаниудын тоог цөөлөх, үр ашгийн нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой саналыг танилцуулав. Мөн Ерөнхий сайдын гаргасан албан даалгаварт өгсөн үүрэг чиглэлийн дагуу төрийн өмчит компаниудын захирлуудыг үнэлэх үнэлгээ, цалин хангамжийн асуудлыг судалж, санал танилцууллаа.

Нийт 20 компанийг 2024-2028 оны үндсэн чиглэлд оруулахаар санал боловсруулсан. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрт, Эрдэнэс Тавантолгой, Эрчим хүчний 11 компани, Миат, Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж, Үндэсний давхар даатгал зэрэг 20 компанийн 10-66 хувийг Монголын болон гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгож, хувьцаа гаргах асуудлыг оруулж ирсэн. Мөн стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын 10 хүртэлх хувийг олон нийтийн болгох шийдвэр байдаг. Ингэснээр төрийн өмчит компаниудаас 3.74 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байна.

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд нэр бүхий 17 компанийг цөөлөх, 9 компанийг татан буулгаж нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан.

Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон бууруулах төлөвлөгөөтэй байна.

ТӨХК-иудын захирлуудын цалин хамгийн өндөр нь сарын 30 сая төгрөг байна. Тиймээс үндсэн цалин нь өндөр биш үр дүнгийн урамшуулал нь өндөр байлгах өөрчлөлтийг хийнэ. Гүйцэтгэлээр урамшууллыг үнэлэх талаар судалгаа дуусах шатандаа орсон.

Бүтээмжийн менежерт АН-аас 28, ХҮН намаас 26 хүний томилгоо хийгдэж байсан. Одоо энэ байдал зогссон гэдгийг хэлье.

ТӨХК-иудад ойролцоогоор 59 мянган хүн ажиллаж байна. Үүний цаана олон хүний амьдрал явж байгаа. Тиймээс ТӨХК-иудад ялгамжтай бодлого явуулна. Хамгийн гол нь чиг үүргийн давхардал, орон тооны асуудлуудыг анхаарч ажиллана. Ингэснээр зардлыг хэмнэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334