• Comments 0
  • 2025-08-01
  • 119
  • 0

Улаанбаатар–шинэ хархорум чиглэлийн төмөр зам барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ

 2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар болох Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан нь тус бүс нутгийн хөгжлийн стратегийн суурь алхам болсон билээ.

  Энэхүү зорилтын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК болон БНСУ-ын Солонгосын Үндэсний Төмөр Замын байгууллага (Korea National Railway) хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Улаанбаатар–Шинэ Хархорум чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажил албан ёсоор эхэллээ.

  2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уг төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтийн арга хэмжээг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв оффист зохион байгуулж, холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

  Уг төмөр замын шугам нь Улаанбаатар хотоос Шинэ Хархорум чиглэлд баригдах бөгөөд энэ нь тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлж, бүс нутгийн эдийн засаг, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл болох юм.

  Уг төслийг БНСУ-ын Сүсон Инженеринг ХХК (Susong Engineering) гүйцэтгэгчээр шалгарч ТЭЗҮ боловсруулах ажлыг албан ёсоор өнөөдөр эхлэн богино хугацаанд боловсруулан цаашдын бүтээн байгуулалтын үндэс суурийг тавьж 2025 оны 12 сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болов.

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334